ХАРАНХУЙ

                                     

Харанхуй хэдий буй ч түүнд гэрэл бий харин олж тогтоох ухаан хэрэгтэй.

buyan-150x1071 copy

Буян, Нийтлэлч

6Bsm2sTi7s

Үнэний өмнө шарвалзагч харанхуй

Үйл хэрэгт үл итгэгч харанхуй

Ардын хөрөнгийг шамшигдуулагч харанхуй

Амиа зогоож албан тушаал хашигч харанхуй

 

Тансаг хэрэглээнд хүлэгдсэн өнгө харанхуй

Тамир тэнхээгээ барсан амьдрал харанхуй

Шаазгайн мөр мэт яривч шалиагүй харанхуй

Шинэ сэргэг мэт харагдавч шийдээгүй харанхуй

 

Насаараа ярьсан ч бүтээгээгүй харанхуй

Нам дагасан ч амиа бодсон харанхуй

 

Харанхуйг үл мэдэгч харалган харанхуй

Хорвоог үл танигчийн сэдэл харанхуй

 

Төрийн буянаар нэртэй болсон ч ихэрхэн бодогч мунхаг харанхуй

Түмний буянаар төрд орсон ч эргэж хардаггүй томорхогч харанхуй

 

Тусыг мэддэгүй сэтгэл харанхуй

Туулсанаа хардаггүй бодол харанхуй

 

Ардыг төөрөгдүүлэх харанхуй

Амиа хичээж баяжих харанхуй

 

Өвөр хоорондоо толхилцох харанхуй

Өөдгүй аргаар муулах харанхуй

 

Шалдар булдараар цаг нөхцөөгч харанхуй

Шалихгүй байж их мэдэгч харанхуй

 

Үнэн үгний өмнө бурагч харанхуй

Үйл хэргийн өмнө сагсуурагч харанхуй

 

Ирээдүйг хараагүй шийдвэр харанхуй

Идсэн ууснаа яригчийн өнөөдөр харанхуй

 

Садар эмийн хормой харанхуй

Саар явдалын зам харанхуй

 

Улс төрөөр наадагчийн уриа харанхуй

Улс гэрээ зарагчийн шунал харанхуй

 

Үнэн мөнийг үл ухагч тархи харанхуй

Үрэлгэн занчийн олох харанхуй

 

Ардыг төөрөгдүүлэх төр харанхуй

Амиа хичээгч ноён харанхуй

 

Бусармагаа нуух нүд харанхуй

Булайгаа дэлгэх хуурамч харанхуй

 

Өчүүхэн бодлын хичээх харанхуй

Өөдгүй эрийн нүнжиг харанхуй

 

Бүрхэг тэнгэрт нар харанхуй

Бурангуй төрд шудрага харанхуй

 

Эдийн шуналт эхнэр харанхуй

Эрдэмгүй эрийн толгой харанхуй

 

Бүтэл муутын үйлс харанхуй

Бие эрхтний жаргал харанхуй

 

Мунаг эрийн тачъял харанхуй

Мунхаг эрийн ухаан харанхуй

 

Би тундаг хэмээгчийн сэхээрэл харанхуй

Биеийн хүчээр цамнагчийн ухаарал харанхуй

 

Төрийн хэрэг атгавч нэр хөөгч харанхуй

Түмний төлөө гэвч хөрөнгө хөөгч харанхуй

 

Язгуур зүйг үл ухавч чалчигч харанхуй

Янз бүрээр яривч энэ цагт эзэн харанхуй

 

Сүлжээ үгээр сүржигнэгч харанхуй

Сүр бадрааж үймүүлэгч харанхуй

 

Хүн харагдавч хүнээ олоогүй дүрс харанхуй

Хүчтэй мэт ч хүн чанараа идэгч харанхуй

 

Уран үгээр яривч улсаа цөлмөгч харанхуй

Урай хашгирдагч ухаандаа барцат харанхуй

 

Улсын төлөө гэдэгч уулдаан хомхойлогч харанхуй

Учир начир яривч ухаж төнхөдгүй чадал харанхуй

 

Эд хөрөнгөөр аархагч өөртөө харанхуй

Элдэв үгээр гоёгч авиа төдийхөн харанхуй

 

Маргааш үхэх мэт авирлагчийн мангуу харанхуй

Мал мэт аяглагчийн нүх сүв битүү харанхуй

 

Шашин машинд итгэгчийн алс сэтгэлгээ харанхуй

Шалдар булдар мэдэмхийрэгчийн маргааш харанхуй

 

Ардаас олсон зоосоо авдартаа хураагч харанхуй

Аав ээжээс заяасан биеэ архиар тэжээгч харанхуй

 

Бүрэн  улсыг удирдавч сэтгэлгүй бол харанхуй

Бүхий хөрөнгө өвлөвч өөртөө зарцуулагч харанхуй

 

Түмнийг төөрөгдүүлж төрөөр түрүү баригч харанхуй

Төрийн нэрээр амьдарлаа зогоогч нүгэлт харанхуй

 

Ухаант ардаа үл тоогч түшмэл харанхуй

Ухна ишиг  лугаа шалиглагч харанхуй

 

Эмс хүүхнээр энэ насаа элээгч харанхуй

Эрээн алагаар энэ биеэ чимэглэгч харанхуй

 

Алсыг хараагүй төрийн бодлого харанхуй

Ардад тоогдох сэдлээр гарсан шийдвэр харанхуй

 

Ажилгүй ардын амьдрал харанхуй

Арчаагүй төрийн үйлдэл харанхуй

 

Бодлоггүй төрд горилогчид олон харанхуй

Босоо ороолон загнагч бахим харанхуй

 

Үүтгэл сүүтгэлийн замыг хараагүй харанхуй

Үнэн мөний үүдийг олоогүй харанхуй

 

Ядуу сэтгэлгээний үр харанхуй

Ялдам зангийн маргааш харанхуй

 

Үргэлжлэл бий…

 

Б.БУЯН 2013-02-16

AAA

 

 

 

 

 

 

m4s0n501
Үүнийг дар